.: BRIDGE GROUP :.


  Нүүр хуудас       English    Холбоо барих  

“ Эдванс Хелд Интернэшнл ” ХХК нь Бридж группын салбар компани болж 2004 оны 7 сард байгуулагдсан.

Эмийн худалдаа
(төрөл бүрийн элэгний эмүүд)

Бидний зорилго:
Олон улсын стандартын шаардлага хангасан, чанарын баталгаатай, аюулгүй эм, эмнэлгийн хэрэгслээр эмнэлгийн байгууллага хүн ардыг тасралтгүй хангаж, эмийн зах зээлд өөрийн имиджийг бий болгох нь бидний эрхэм зорилго.

Манай компани Япон улсын Cokey, Минофаген компанитай хамтран ажилладаг. Тус компани нь чихэр өвсний үндсээр элэгний өвчнийг анагаах эм үйлдвэрлээд зогсохгүй тухайн чиглэлээр дагнан ажилладаг дэлхийд тэргүүлэх технологитой компани юм.
Манай орны хувьд цаг уур, идэж байгаа хоол хүнс, нийгмийн хөгжил зэргээс шалтгаалж элэгний өвчлөл улам ихсэх хандлагатай болж байна. Иймд тус компанийн бүтээгдэхүүн болох:
  • Stronger Neo Minophagen-C /20мл амп/
  • Glycyron tablets /0.75мг шахмал/
эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, импортоор оруулж ирэн худалдаалж байна.
Гепатит вирусын олон генотипын хувилбар болон тэдгээрийн хурдан хувирах чадвар нь одоог хүртэл түүний эсрэг вакцин гаргах боломж олгохгүй байна. Гэвч эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд бүтээгдсэн уг бэлдмэл нь гепатит вирусын эсрэг өндөр үйлчилгээ үзүүлэн эмч үйлчүүлэгчдийн зүгээс үлэмж үнэлэлт авч байна.
Энэ бүтээгдэхүүн нь клиник туршилтаар эмчилгээний үр нөлөө 81,7 хувьтай байгаа бөгөөд энэ нь харьцангуй өндөр үзүүлэлт гэж эмч мэргэжилтэнүүд үзэж байгаа юм.

Stronger Neo Minophagen-C, Glycyron tab эмийн гол хэрэглэх заалт нь:

Элэгний архаг үрэвсэл
  • A, B, C, D вирусээр үүсгэгдсэн элэгний архаг үрэвсэл
  • Элэгний үйл ажиллагааны алдагдлаас үүссэн элэгний архаг үрэвсэл
  • Архины болон бусад төрлийн хордлогоос үүссэн элэгний архаг үрэвсэл
Арьсны өвчин
  • Дерматит
  • Жижиг тууралтууд
  • Экзем
  • Чоно хөрвөс г.м
Харшлын өвчин
  • Эмийн харшил
  • Тоосны харшил г.м
Эдгээр эмийг Япон, Хятад, Энэтхэг, Индонез, Солонгос, Тайван зэрэг улс орнуудад өргөн хэрэглэдэг. Мөн эдгээр эмийг цэвэр байгалийн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэдэг бөгөөд эмийн үндсэн түүхий эд нь чихэр өвсний үндэс юм.

  Эмнэлгийн тоног төхөөрөмж
 
Тус компани нь Япон улсын HITACHI, SHIMATSU фирмийн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг захиалгаар нийлүүлнэ.
Манай компани 2006 оны 8 сараас эхлэн эм ханган нийлүүлэх байгууллагаасаа гадна эмийн сангийн зөвшөөрөл авч эмийн сангаа элэгний өвчний төрөлжсөн эмийн сан болгон ажиллаж байна. Үүнээс гадна хот хөдөөгийн 40 орчим эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудтай хамтран ажиллаж байна.