|

Манай компани Япон улсын Cokey, Минофаген компанитай хамтран ажилладаг.
Тус компани нь чихэр өвсний үндсээр элэгний өвчнийг анагаах эм үйлдвэрлээд зогсохгүй тухайн
чиглэлээр дагнан ажилладаг дэлхийд тэргүүлэх технологитой компани юм.
Манай орны хувьд цаг уур, идэж байгаа хоол хүнс, нийгмийн хөгжил
зэргээс шалтгаалж элэгний өвчлөл улам ихсэх хандлагатай болж байна.
Иймд тус компанийн бүтээгдэхүүн болох:
- Stronger Neo Minophagen-C /20мл амп/
- Glycyron tablets /0.75мг шахмал/
эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, импортоор оруулж ирэн худалдаалж байна.
Гепатит вирусын олон генотипын хувилбар болон тэдгээрийн хурдан хувирах чадвар нь одоог хүртэл
түүний эсрэг вакцин гаргах боломж олгохгүй байна. Гэвч эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд
бүтээгдсэн уг бэлдмэл нь гепатит вирусын эсрэг өндөр үйлчилгээ үзүүлэн эмч үйлчүүлэгчдийн зүгээс үлэмж үнэлэлт авч байна.
Эдгээр эмийг Япон, Хятад, Энэтхэг, Индонез, Солонгос, Тайван зэрэг улс орнуудад өргөн хэрэглэдэг.
Мөн эдгээр эмийг цэвэр байгалийн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэдэг бөгөөд эмийн үндсэн түүхий эд нь чихэр өвсний үндэс юм.
|