32 айлын орон сууцны барилгын үнэ цэнэ юунд орших вэ?
Энгийн дундаж тyвшний орон сууцнаас ялгагдах онцлог нь юу вэ? |
|
 | САЙН БАЙРШИЛ
- "А" зэрэглэлийн бүсэд /Баянзүрх дүүрэг 12-р хороолол Нэгдсэн 2-р эмнэлгийн чанх зүүн талд/, хотын төв цэгээс 1830 метр газарт байршилтай. Хотын төв цэгээс явган алхахад 23 хүрэхгүй минут зарцуулна. Дэлгүүр, ресторан, сургууль, эмнэлэг, автобусны буудал зэрэг амьдралын наад захын хэрэглээндээ ойр дөт.
- Хойноос урагш чиглэсэн байршилтай ба зүүн тийш харсан орцтой, өглөө, өдөр, оройн нар тусах том саруул цонхтой бөгөөд хотын эргэн тойрон алсыг харах боломжтой.
- өвлийн цагт утаа униар тогтдоггүй агаарын урсгал сайтай, өндөрлөг газар баригдсан бөгөөд зуны цагт бороо, үер усны аюулд өртөхгүй.
- Төв замаас нэг барилгын ард байршилтай, автомашины дуу чимээнээс хол төдийгүй, хөл хөдөлгөөн багатай тайван намуун орчинтой.
| |
БАТ БҮХ ЧАНАР, НАЙДВАРТАЙ АЮУЛГYЙ БАЙДАЛ
- Уулын цул хадан хөрсөнд сууриа тавьсан тул газар хөдлөлийн аюулыг тэсвэрлэх чанар сайтай. Голын сайрган хөрсөн гадарга нь гулсамтгай, тогтворгүй байдаг тул газар хөдлөлтөнд нэрвэгдэх магадлал өндөр байдаг.
- Барилга нь бүрэн цутгамал, төмөр бетон арагт хийцтэй. Бат бөх байдлыг тодорхойлогч суурь, багана, дам нуруу зэрэг арагт хийцийг олон улсын стандартын шаардлагад нийцүүлж
байнгын давхар хяналтын дор чанартай хийсэн учир барилгын дундаж насжилтаас 20-30 жил илүү хугацаагаар ашиглах боломжтой.
-
Зүүн дөрвөн замаас 2-р эмнэлгийн урд хүртэл 256м газар дулааны, цэвэр усны шугам хоолойг өөрийн хүчээр барьж, хүчин чадлыг нэмэгдүүлсэн тул инженерийн хангамж найдвартай. Сантехникийн дотор монтажийг Герман Италийн чанартай материалаар Магнет ХХК хийж гүйцэтгэсэн.
-
Цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангаж хоёр эх үүсвэрээс холболт хийсэн. ХТП-168 дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж иж бүрэн шинэчилсэн.
-
Чанар өнгө үзэмжээрээ Монголын зах зээлд танигдсан Германы SHUKO фирмийн материал, технологоор үлэмж ХХК-нд үйлдвэрлэсэн сайн чанарын вакуум цонхтой.
-
Гал түймрийн аюулыг богино хугацаанд мэдэрч дохиолол өгөх автомат системтэй.
-
Дүрм авиа хосолсон домофон системтэй, 3 талаараа түгжигддэг сайн чанарын төмөр хаалгатай. Ингэснээр урилгагүй зочдоос сэргийлж, оршин суугчдын аюулгүй,
тухтай байдлыг хангасан.
-
Нэгдсэн харуул хамгаалалт гэрэлтүүлэг бүхий төмөр хашаа, авто зогсоолтой
ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛ, ТАВ ТУХТАЙ ОРЧИН
- Нэг айл 165.4-167.6 м2 уужим том талбайтай.
- Гол өрөө болох гал тогоо, хооллох өрөө, зочны өрөө нь америк загвартай буюу хоорондоо ханагүй үргэлжилсэн 59,6 м2 талбайтай.
- Гэр бүлийн унтлагын өрөө нь дотроо ариун цэврийн болон ажлын өрөөтэй.
-
Хүүхдийн 2 өрөөтэй ба хүүхдийн ариун цэврийн өрөө нь тусдаа.
- Хүнсний зүйл хадгалах өрөөг гал тогооны хажууд тусад нь гаргаж өгсөн.
- Ариун цэврийн 3 өрөө нь шалнаасаа халдаг, шүршүүр, жакузтай ванн, бидэ, жижиг угаалтуур, суултуураар бүрэн тоноглогдсон.
- Сүүлийн үеийн барилгуудын давхар хоорондын дундаж өндөр 260-290 см байдаг бол энэ барилгынх 365 см буюу дунджаас 75 см өндөр. өөрөөр хэлбэл байрны элэлхүүн нь 20 орчим хувиар илүү.
- техникийн шугам нь шалан доор хийгдсэн ба радиотор тус бүр бие даасан холболттой тул засвар үйлчилгээ хийх, халаалтыг тохируулахад хялбар.
- Цахилгааны болон холбоо, интернэт, кабелийн телевизийн шугам сүлжээ нь хана, таазны цаана далд хийгдсэн. Залгуурууд өрөө болгонд хангалттай тоогоор хийгдсэн бөгөөд шинээр далд монтаж хийх боломжтой.
- Давхартаа 2-хон айлтай дуу чимээ, хөл хөдөлгөөн бага, үүдний хэсэгийн талбай их. Шатны хонгил өргөн, бөгөөд байгалийн гэрэлтүүлэг сайн.
- Барилга анхнаасаа вакум цонх бүхий тагттай баригдсан тул оршин суугчид элдэв загварын цонх хийж битүүлэх шаардлагагүй. Нэг айл 12,6-15,6м2 тайлбайтай 2-3 тагттай. Тагтны цонх нь хажуу тийш гүйж онгойдог тул салхи шуурганд савж хагарч бутархааргүй.
- 4 цагаар ажиллах япон улсын "Mitsubishi" компанийн найдвартай ажиллагаатай лифттэй.
ОЛОНД ТАНИГДСАН ЧАНАР БА БРЭНД
Бридж констракшн ХХК нь
- Хийж бүтээсэн амжилтаар арвин, хөдөлмөрч хамт олон бөгөөд төр засагаас өндөр үнэлэлт авч Монголын барилгын салбарт орон зайгаа баттай эзэлж
Барилгын шилдэг 5 компанийн жагсаалтанд 6 жил дараалан шалгараад буй салбартаа тэргүүлэх компанийн нэг билээ.
- Япон Улсын Засгийн газрын тусламжийн олон төслийн хэрэгжүүлэгчээр ажиллаж, Монголын барилгын салбарт ISO9001 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог
- 2005 оноос анхлан нэвтрүүлсэн компани юм.
- Барилгын ажлын шинэ техник, технологи Know how-ыг олноор нэвтрүүлж, япон арга барил. менежментийг Монголд нэвтрүүлж "нэр нь брэнд болсон" компани юм.
Өрөөний дотоод зохион байгуулалт
Yнэ:
100% төлбөр хийсэн нөхцөлд 1м2 1.6 сая төгрөг
урьдчилгаа төлбөр 50% хийсэн нөхцөлд 1м2 1.7 сая төгрөг
урьдчилгаа төлбөр 30% хийсэн нөхцөлд 1м2 1.8 сая төгрөг
Төлбөрийн нөхцөл:
Гэрээ хийх үеэр төлбөрийн хэмжээ, графикийг харилцан ярилцаж тогтоно.
Хөнгөлөлт урамшуулалт:
1. ХХБанкны урт хугацааны бага хүүтэй зээлд хамрагдах боломжтой.
Байрны захиалга өгөх болон бусад асуудлаар хандах утас:
БЗД 14-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-51 "Бридж плаза" цогцолбор "БРИДЖ КОНСТРАКШН" ХХК
Ажлын утас:
452212, 450941-133
Факс:
976-11-458 005
Гар утас:
99091758
E-mail:
bc@bridgegroup.mn
Web:
www.bridgegroup.mn
|
|
|
|