.: BRIDGE GROUP :.


  Нүүр хуудас       English    Холбоо барих  

 

Монгол-Японы хамтарсан "Сансар Бридж" ХХК нь гадаад дотоод худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр Монголын "Бридж" групп, Японы "Кимоно Кинюши" компанийн хөрөнгө оруулалттайгаар 1998-11-20-нд үүсэн байгуулагдсан. Нийт 40 орчим ажиллагсадтай.


"Сэкитэй 1" зоогийн газар

“Сэкитэй” япон хоолны ресторан нь Улаанбаатар хот дахь дээд зэрэглэлийн үйлчилгээ бүхий ресторан бөгөөд өөрийн хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг Япон, Солонгос, Хятад зэрэг улсаас 7 хоног тутам карго болон төмөр замын тээврээр татан авч, үйлчлүүлэгчдэд 80 орчим нэр төрлийн япон хоолыг жор технологи стандартын дагуу шинэлэг хэлбэрээр хийж үйлчилдэг ба Японы дээд зэрэглэлийн ресторануудад хийгддэг Кайсэки хоолыг хийдэг юм. Япон болон бусад хоолны талаархи мэдээллийг интернет болон бусад сувгаар авч хоолны нэр төрөл амт чанарыг байнга шинэчилж байдаг.

     

"Сэкитэй 2" зоогийн газар

Сэкитэй-2 ресторан SANTORY pub нь 70 гаруй нэр төрлийн япон хоол, захиалгаар хүндэтгэл хүлээн авалтын япон болон франц хоолыг япон тогооч хийж үйлчилдэг. 4-25 хүний европ ба япон маягаар тохижуулсан 11 VIP өрөөтэй, тэмдэглэлт үйл ажиллагаа болон хүлээн авалт хийх 150 гаруй хүний багтаамжтай иж бүрэн тоноглолтой танхимтай болно.

"β" шөнийн клуб

Хостес бүхий "β" шөнийн клуб нь нэг ээлжиндээ 30 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Япон, Англи хэлний мэдлэгтэй охид залуучууд нь зочид үйлчлүүлэгч нартаа байнга шинэ мэдээлэл өгч харилцан ярилцдагаараа онцлогтой. "β" шөнийн клуб нь Монголд анхлан бий болсон Японы гинза маягийн дээд зэрэглэлийн үйлчилгээтэй клуб юм.

Компанийн ололт амжилт

 1999 онд Нийслэлийн найдвартай татвар төлөгч

 2000 онд Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай түнш байгууллага

 2002 онд Нийслэлийн хамгийн амттай хоолны ресторан

 2002 онд БЗД-ийн Шилдэг үйлчилгээний байгууллага

 2003 онд Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай түнш байгууллага

 2004, 2005, 2006 онуудад Монголын тогооч нарын холбооны итгэмжлэгдсэн нэгж

 2008 онд Монгол чанар өргөмжлөл

Хаяг:
Сэкитэй 1:
Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Сансар үйлчилгээний төв, "SEKITEI RESTAURANT"
   Утас:   976-11-458723, 451361, 99118763, 95775555
   Факс   976-11-451361
   E-mail   sansarbridge@mobinet.mn
Сэкитэй 2:
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, МОННИС цамхаг /Улсын номын сангийн урд/
   Утас:   976-11-321334, 99118763, 95775555
   Факс   976-11-451361
   E-mail   sansarbridge@mobinet.mn